Та бүхэн сүүлийн үед “Би Эх Орондоо” хэмээх хаштагтай мэдээ материал харсан л биз. Энэ бол Татварын ерөнхий газраас хэрэгжүүлж буй аян юм. Та бүхэн “Би Эх Орондоо” хэмээх хаштагийг ашиглан эх орондоо хийж бүтээсэн гавьяа үйлсээ тодруулах юм. Энэхүү аян нь улс орон даяар хэрэгжиж байгаа ажээ. Одоогоор тус хаштагийг олон олон залуус өөрсдийн хийж бүтээсэн үйлс бүтээлээ тодруулан байна. Тухайлбал, хоёр хүүхэд төрүүлсэн эх, улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд хийсэн бүтээснээ түмэн олонд түгээгээд байгаа юм. Та ч гэсэн энэхүү хаштагийг ашиглан өөрийн хийсэн бүтээсэн үйлсээрээ эх орондоо бусдад үлгэр дуурайлал болоорой.
“Би Эх Орондоо” аянд нэгдээрэй
2019 оны 12-р сарын 10 өдөр, 17 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )