Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1451 аж ахуйн нэгж, 3600 гаруй иргэн оролцжээ

2019 оны 12-р сарын 09 өдөр, 11 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
79737751_2367515326893415_8804197475171696640_n

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 07-ны өдөр буюу бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Энэ удаагийн их цэвэрлэгээ нь “Цэвэр цэмцгэр дүүрэг” аяны хүрээнд зохион байгуулж буй 9 дэхь удаагийнх бөгөөд 1451 аж ахуйн нэгж, байгууллага, 3600 иргэн оролцсон байна.
Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд албан даалгавар гарч, хороодоор дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүддээ мэдээлэл хүргэн ажиллаж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдал, цас мөсийг цэвэрлэв.
Хог тээвэр, үйлчилгээний Сүхбаатар дэвшил, Сүхбаатар тохижилт, Улаанбаатар шинэчлэл ХХК-иуд нийт 21 рейсээр 71,5 тонн хог хаягдлыг зөөж тээвэрлэжээ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх