Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийн ая тухтай, замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг Хот байгуулалт, хөгжлийн газар 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд зарлалаа.
Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчдийн нийт 5 баг оролцож уралдааны даалгаварт заасан 10 байршлаас дараах байршлуудад бүтээлүүд ирүүлсэн байна.
№ | ЗАРЛАСАН БАЙРШЛУУД БОЛОН ИРҮҮЛСЭН БҮТЭЭЛИЙН ТОО |
1 | Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам дээгүүр 2-р буудал орчимд явган хүний гүүрэн гарц-1 |
2 | Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал орчимд явган хүний нүхэн гарц-1 |
3 | Сонгинохайрхан дүүрэг, 6, 19-р хороо, Содон хороолол орчимд явган хүний гүүрэн гарц-1 |
4 | Баянзүрх дүүрэг, 8, 12-р хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ДХИС-ын урд талын автобусны буудал орчимд явган хүний гүүрэн гарц-2 |
5 | Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Хүүхдийн ордон, Баянгол ресторан орчимд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц-4 |
6 | Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын замд “Хүннү их дэлгүүр”-ийн урд талд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц-2 |
7 | ЧД, 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц-2 |
8 | Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, Blue Mon, ШУТИС -ын уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц-2 |
9 | Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намънжугын гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц шинээр барих-2 |
10 | Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Баруун Сэлбийн гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц-2 |
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж иргэд олон нийтээс саналыг авна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж нэгдсэн дүнгээ гаргана.
Явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ын загвар зураг төслийн уралдааны төсөлд явган зорчигчийн хөдөлгөөнийг татах функцтэй, орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан олон шинэлэг бүтээлүүд ирсэн тул ЭНД ДАРЖ өөрт таалагдсан бүтээлдээ саналаа өгнө үү.