-Аргын тооллын 12 дугаар сарын 6. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 10, улаагчин үхэр, могойг хүлэгч-25 од, суудал шороо, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:25-17:00.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Гэвч хонь, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, тахих үйл, лам болох, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар