АНУ-ын Harvard- ын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн доктор, профессор Thomas Gasert Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр тус төвийн хамт олонтой хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож ХАБЭА-н чиглэлээр урт хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн түүнчлэн ХНХЯамны харъяа ХАБЭМТөвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт зочлон Асбесттай харьцан ажилладаг ажилтнуудад асбесттай холбоотой өвчлөл, хавдрын оношлогоо болон ажлын байран дээр уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар зөвлөмжийг эмч нарт хүргэсэн юм. Мөн уушги тоосжих өвчний рентген оношлогооны бээр идээт дүрс оношлогооны мэргэжилтэнг бэлтгэх, дулааны цахилгаан станцуудаас гадна барилгын салбарын ажилтныг асбестийн үзлэгт хамруулж байх нь эерэг үр дүнтэй гэдгийг анхаарууллаа. Үүний зэрэгцээ томографик оношлогоо, уушгины флевирийн хальсны өөрчлөлттэй 13 ажилтануудын мэдээллийг үндэслэн эмч, мэргэжилтэнүүдтэй хамтран ажиллаж зөвлөгөө өглөө.
АНУ-ын доктор Thomas Gasert-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
2019 оны 12-р сарын 05 өдөр, 16 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )