Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдав

2019 оны 12-р сарын 02 өдөр, 16 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
77317844_2477630322481074_8471507766530277376_n

Нийслэлийн онцгой комиссын ээлжит хуралдаан болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Тодруулбал, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргээс явуулж буй арга хэмжээ, иргэд, айл өрхөд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл болон хэрэгжүүлж буй ажлын зохион байгуулалт, сайн картын борлуулалт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг солилцов. Түүнчлэн, дүүргийн шуурхай штаб, хороодын дэд штабууд 24 цагаар тогтмол ажиллаж байгаатай холбогдуулан Онцгой комиссын дарга Т.Баясах сайжруулсан түлшний хэрэглээ, борлуулалт, түгээлтийн ажилд хяналт тавихын зэрэгцээ, сайн картны түгээлт, борлуултад анхаарч ажиллахыг үүрэг болгов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх