-Аргын тооллын 12 дугаар сарын 2. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 6, харагчин тахиа, тооно-22 од, суудал уул, мэнгэ 7 улаан, рашааны барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:20-17:01.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулбал өнгө зүс сайжрах сайн. Гэвч туулай, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Насны, эдийн бүтээл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, усан засал, садан бололцох, худалдаа наймаанд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, өмнө зүгт явах, эд, мал гадагш өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар