-Аргын тооллын 12 дугаар сарын 1. Ням (Адьяа) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 5, хар бич, яруу эгшигт-21 од, суудал ус, мэнгэ 8 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:19-17:02.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулбал эд, мал арвижих сайн. Гэвч бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Ном унших, замд гарах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д.Цогтбаатар