Өмнөговь аймгийн Политехник коллеж олон улсын стандартыг нэвтрүүлжээ

2019 оны 11-р сарын 29 өдөр, 16 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
855be8796e78ea52b0c020375abd855c

Өмнөговь аймгийн Политехник коллеж нь мэргэжил олгох урт болоод богино хугацааны сургалтуудыг хийж уул уурхайд чадварлаг ажилтанг бэлтгэдэг. Энэхүү Политехник коллежийн төгсөгчид уул уурхайн компанид амжилттай ажиллаж байна. Тэд эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт хэрэгжүүлэхийг зорьдог ба 2019 онд сургалтын үйл ажиллагаандаа ISO 45001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлжээ. Ингэснээр аюулгүй ажиллагааны соёлыг түгээнэ. Өөрөөр хэлбэл Өмнөговь Политехникийн коллежийн төгсөгч оюутан, ажилчид эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг үр дүнтэй хэрэгжүүлж бодит өөрчлөлт үр дүнг нэмэгдүүлнэ.
#Эрүүл_ахуй_Хөдөлмөрийн_аюулгүй_байдлаа_эрхэмлэцгээе

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх