Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нөхөрлөлүүдийн үндэсний холбооноос 2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Мишээл экспо төвд “ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН-2019” уламжлалт үзэсгэлэн худалдааг 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 29-нд 11.30 минутад эхлэх бөгөөд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцоно.
21 аймгийн 250 гаруй ойн нөхөрлөлийн гишүүд модон эдлэл, эсгий гар урлалын бүтээгдэхүүнээ Мишээл экспод борлуулах юм.