Хайрын дуугаараа олонд танигдсан дуучин, СТА A Cool буюу Б. Анхбаяр шинэхэн уран бүтээл болох “Анхны цас” дуугаа үзэгч түмэндээ хүргэж байна. Тэрээр энэхүү бүтээлээ Азийн ятгын хатан хаан болох н.Мөнх-Эрдэнэтэй хамтран хийсэн бөгөөд өвлийг санагдуулам энэхүү уран бүтээлийг үзэгч олон ихэд сайнаар хүлээж авч байна. Хүүхдийн төлөө үргэлж за гэж хэлэн, хандивын тоглолтонд ч алгасалгүй оролцдог түүний хувьд чанартай уран бүтээлийг үзэгч түмэнд хүргэхийг зорьдог нь уг уран бүтээлээс харагдаж байна.
A COOL Азийн ятгын хатантай хамтран хийсэн шинэхэн бүтээл “АНХНЫ ЦАС“
2019 оны 11-р сарын 28 өдөр, 18 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
