Гаалийн байгууллагаас “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хурлыг зохион байгууллаа

2019 оны 11-р сарын 28 өдөр, 17 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c4k7f

Гаалийн Ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас өнөөдөр “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт онол практикийн бага хурлыг Новотел зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

Хуралд ГЕГ-ын ГТТХБГ-ын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар, УХШИГГ-ын ХБА-ны дарга Л.Мөнх-Амар,  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Эрхэсбаатар, СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн эрхлэгч С.Байгальмаа, хууль хяналтын байгууллагын чиг үүрэгтэй их, дээд сургуулийн 100 гаруй оюутан оролцож байна.

Хурал нь хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд залуу үеийнхэнд хар тамхины хор хөнөөлийг таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ганц удаа сонирхож хэрэглэх зүйл биш гэдгийг ойлгуулах нь тус сургалтын гол зорилго аж.

Гаалийн байгууллагын идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд  2018-2019 онд  хар тамхины хэрэг илрүүлэлт эрс өссөн

Arslan.mn

Бага хурлыг нээж УХШИГГ-ын ХБА-ны дарга Б.Мөнх-Амар хэлсэн үгэндээ “Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар хар тамхитай тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна. Хар тамхитай тэмцэх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажлын үр дүн сайн байгаа бөгөөд 2018 онд хар тамхины 13 удаагийн зөрчил, 2019 онд хар тамхины 11 удаагийн зөрчлийг илрүүлсэн.  Монгол улс өмнө нь хар тамхины дамжин өнгөрөх улс байсан бол өнөөдөр хэрэглэгч орон болсон нь аюулын харанга дэлдээд байна. Тиймээс гаалийн байгууллага энэ төрлийн хэргийг илрүүлэх, таслан зогсооход гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ төрлийн хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн насны ангилалыг харахад залуучууд давамгайлж байгаа нь бас нэг эмзэглэх асуудал. Тиймээс бид энэхүү арга хэмжээг оюутан залуус болон карго илгээмжийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад зориулан зохион байгуулж байна. Энэ удаагийн  бага хурал маань хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Эхний үе шатанд хуулийн байгууллагууд, СЭМҮТ, шүүхийн байгууллагуудын энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх зорилгоор хийж буй ажлын туршлагаа хуваалцаж, шийдвэрлэх арга  замыг хамтдаа эрэлхийлэх юм. Хоёрдугаар хууль хяналтын байгууллагын чиг үүрэгтэй их, дээд сургуулийн оюутнуудын дунд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг нь таниулах зорилготой видео бичлэгийн уралдаан зарласан байсан. Тэр уралдааны дүнг нэгтгэж, шилдэгийг нь шалгаруулна. Бидний идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд  2018-2019 онд гаалийн байгууллагын хар тамхины хэрэг илрүүлэлт эрс өссөн. Энэ нь  манай хамт олны ажлын ур чадвар, тоног төхөөрөмжтэйгөө ажиллах чадвар сайжирсан, эрсдэлд суурилсан гаалийн хяналт шалгалтын нэвтрүүлсэн, эрэлч нохойг ашиглах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирсантай холбоотой гэж үзэж байна.” хэмээлээ.

ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар: 

Arslan.mn

2010-2015 оны хооронд олон улсын иргэний агаарын тээврээр зорчсон зорчигчид биедээ болон дагалдах хувийн ачаа тээшиндээ 20-100 гр хэмжээтэй хар тамхины төрлийн бодисыг нууж оруулдаг  байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ үйлдлийн арга улам нарийсч улс хоорондын шуудан, илгээмжээр гараас гарт хүргэх үйлчилгээг ашиглаж хууль бусаар хар тамхи нэвтрүүлэхийг завдсан тохиолдол их гарч байна. Үүн дээр гаалийн байгууллага, цагдаа, тагнуулын байгууллагатай хамтарсан арга хэмжээ, хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаж байна. Зөвхөн хил дээр гаалийн байгууллага илрүүлээд, таслан зогсоогоод арга хэмжээ авахдаа гол нь биш тухайн хар тамхи мансууруулах бодисыг анх захиалсан, уг гэмт хэргийг зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлэх, хяналтан доор хүргэх арга хэмжээнүүд, хамтарсан ажлыг зохион байгуулж байна. Манай байгууллага рентген аппарат, тусгай зориулалтаар бэлтгэгдсэн албаны нохой, хүний бие шалгах аппарат болон мансууруулах бодис илрүүлэх багаж тоног төхөөрөмжүүдээр хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлж байгаа. Түүнээс гадна эрсдэл тооцогч системийг ашиглаж зорчигч болон шуудан илгээмжийн мэдээллийг урьдчилан авах, дүн шинжилгээ хийх аргачлалаар эрсдэлтэй бүс нутгаас ирсэн илгээмж, ачаа, зорчигчидыг хяналт шалгалтанд хамруулж байна. 2019 он гарсаар 11 удаагийн тохиолдлоор 4, 5кг гаруй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлж холбогдох ажиллагааг явуулсан. Олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа хамгийн түгээмэл арга бол биеэс тусдаа улс хоорондын шуудан илгээмж болсон. Тэгвэл үүн дээр зөвхөн гаалийн байгууллага гэлтгүй цагдаагийн байгууллага маш өндөр хяналт тавьж ажиллаж энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлж байна.

Огт танихгүй хүн танд хар тамхи өгөхгүй

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Эрхэсбаатар:

Arslan.mn

Хар тамхитай холбоотой гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Улаанбаатар хотод ихэнхи гэмт хэрэг бүртгэгдэж, үйлдэгдэж байгаа бөгөөд 90 орчим хувь нь залуучууд буюу 15-35 насныхан энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байна. Хамгийн харамсмаар нэг тоо бол насанд хүрээгүй дөрвөн эмэгтэй энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Энэ төрлийн мэдээ мэдээлэл, хор уршгийг залуучуудад илүү хүргэж, урьдчилан сэргийлэх нь хуулийн байгууллагын хийх ёстой нэг ажил. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүс нь найз нөхдийнхөө хүрээнд буюу таньдаг хүн нь уруу татаж хэрэглүүлсэн тохиолдол 84 хувьтай байна. Тэгэхээр залуучуудад хандаж хэлэхэд огт танихгүй хүн та бүхнийг хар тамхи хэрэглүүлэх эрсдэл бага байдаг, чиний хажууд чинь сууж байгаа хүн, найз нөхөд чинь хэрэглүүлэх магадлалтай шүү гэдгийг анхааруулж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн тодорхой хувь нь энэ төрлийн гэмт хэргийг давтан үйлдэж байгаа нь харагддаг. Сүүлд хийсэн судалгаанаас хорих ял эдэлж байгаа 100 орчим, хорихоос өөр ял эдэлж байгаа 200 орчим хүн байна. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа хүмүүс ялаа эдлэх хугацаандаа энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэж байна гэсэн судалгаа гарсан. Манай улсад оршин сууж байгаа, ажил эрхэлж байгаа гадаадын иргэд мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон. Тиймээс залуучуудад хандаж хэлэхэд гадаад улсын иргэнтэй хандахдаа зөв харьцах, энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх хэрэгтэйг анхааруулмаар байна. Монгол улсын Эрүүгийн тухай хуульд заасны дагуу Эрүүгийн тухай хуулийн 20 дугаар бүлэгт хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд, улс хоорондын шуудан илгээмжийг ашиглаж өөрийн биеэрээ гаргаагүй ч гэсэн тодорхой зорилго, сэдэлтэйгээр захиалж авч үйлдвэл 2-8 жилээр хорих ялаар торгодог.

СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн эрхлэгч С.Байгальмаа:

Arslan.mn

Өнөөдөр СЭМҮТ-д хар тамхи, энэ төрлийн бодис хэрэглэж ирсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Үүнээс гадна жирэмсэн эх хүртэл мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдол бүртгэгдсэн. Жирэмсэн эх мансууруулах төрлийн бодис хэрэглэснээр эхийн хэвлийд бойжиж буй үр хөврөлд ургийн гажиг үүсэх, амьд төрлөө гэж бодоход эрхтэний системийн, мэдрэлийн системийн гажигтай хүүхэд төрнө гэдгийг иргэд, эмэгтэйчүүд маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ төрлийн бодис хэрэглээд ирээдүйд гарах хор уршгийг мэдэхгүйн улмаас хүүхэд залуучууд сонирхох байдлаар мансууруулах бодисыг хэрэглэж, улмаар донтогч болох тохиолдол нэмэгдэж байна. Дэлхий нийтэд мансууруулах бодист донтсон хүмүүсийг эмчлэх нь маш хэцүү, бэрхшээлтэй ажил учраас урьдчилан сэргийлэх ажлыг хууль хяналтын, эрүүл мэндийн, боловсролын байгууллагууд хамтран ажиллах нь энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэхэд маш чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. СЭМҮТ-өөс хийсэн сүүлийн 6 сарын хугацаанд хийсэн судалгаанаас харвал 11,3 хувь нь мансууруулах бодис хэрэглээд сэтгэцийн эмгэг аль хэдийн үүсчихсэн, бусад хүмүүсийн хувьд энэ төрлийн бодисыг хэрэглээд үзчихсэн, хэтрүүлэн хэрэглэгч, хэрэглэгч гэсэн байдалтай байна. 18-35 насны хүмүүсийн 30 гаруй хувь нь оюутан залуус байсан нь бас эмзэглэмээр асуудлын нэг.

Хар тамхины хэрэгт холбогдох иргэдийн дийлэнхи хувийг залуучууд эзэлж байна

ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн 335-р ангийн оюутан А.Энхбадрал:

Arslan.mn

Би ДХИС-ын оюутан. Өнөөдөр хууль, хүчний байгууллагууд хамтран оюутан залууст зориулж хар тамхины хор хөнөөлийг мэдрүүлэх, хар тамхинаас сэргийлэх зорилгоор онол практикийн бага хуралд оролцож байгаадаа баяртай байна.  Миний хувьд уг сургалтанд сууснаараа хар тамхины хор хөнөөл аюулыг цааш нь дамжуулж илүү олон залуучуудад хүргэх нь чухал юм байна гэдгийг ойлгож авлаа.  Сая Б.Эрхэсбаатар хошуучийн тавьсан илтгэлийг сонсож байхад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь залуучууд байна гэж байна. Мөн насанд хүрээгүй 4 эмэгтэй энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна. Энэ бол маш эмзэглэмээр тоо.  Бидний хувьд видео бичлэгийн уралдаанд оролцож байгаа. Уг бичлэгээрээ хар тамхийг сонирхож татна гэж хэзээ ч байхгүй. Та нэг л татсан бол таныг насан туршид чинь дагаж, амьдралыг тань үгүй хийнэ гэдэг санааг гаргахыг зорьсон.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх