Шүлэг М.Цэрэнтогтох
Аялгуу Г.Мөнх-Амьдрал
ШАНЗ ТОРГОН АЯЛГУУ
Шанз торгон аялгуунд сэтгэл хоргодоод байна уу даа
Шанх дэгжин гоёл чинь харц булаагаад байна даа хө
Ханагар өргөн цээжинд чинь хацраа наагаад эрхэлмээр
Хатан дээд ухаанаар хайраа залаад ханилмаар
Дахилт: Үргэлж хамтдаа байгаа ч гээд өрөвч шанз шивнээд байна
Үүрдийн хайраа өгөөч гээд өр зүрх минь хүсээд л байна
Намайг чамд хайртай гэдгийг найман хошуугаар мэднэ хө
Нарны голтойд хоёулаа найрын зүг мордоё доо
Шаглах уран үйлэндээ хайр томоод л байна уу даа
Шагшин магтах олны цуурай хадаад л байна даа хө
Хайрын нандин сэтгэлийг уургалж татаад л байна уу даа
Хамтын заяа холбосон хайранд ургаад л байна уу даа
Өвгөдийн тулганы галаа өнөд хамтдаа бадраая аа
Өндөр дээд түүхийн өргөн заншлаар хослоё оо
Өглөг буяны сэтгэлдээ хайраан бялхааж ханилая аа
Өдөлж ургасан хайрандаа хоёулаа мөнхөд жаргая аа