Хоногийн /2019.11.24/ хугацаанд хяналт, шалгалтаар түүхий нүүрс хадгалж, хэрэглэсэн 2, зөөж тээвэрлэсэн 1 зөрчлүүдийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатууллаа.
– СБД-ийн 14-р хороо 130-р цэцэрлэг нь 200 кг түүхий нүүрсийг агуулахдаа хадгалж, хэрэглэсэн
– СХД-н 24-р хороо Баянхангай гудамжийг шалгахад иргэн Б-ын хашаанд 2 тонн буюу 2000 кг түүхий нүүрс хадгалж байсныг
– ХУД-ийн 14-р хороо Өлзийтийн замд M.Canter маркийн машины жолооч 1 тонн буюу 1000 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.
Иймд иргэд та бүхнийг Нийслэлийн засаг даргын 2019.10.24-ний өдрийн А/1118 дугаар захирамжид заасны дагуу агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.‼️