Хан-Уул дүүргийн ажилтан, албан хаагчид 12201 шуудай шахмал түлшийг зорилтот бүлгийн 163 өрхөд хандивлалаа

2019 оны 11-р сарын 25 өдөр, 14 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9de48d4f03db5bc4378f49ad2f6dd46b

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид сайн дураараа нэгдэн дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний бааз дээр шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтот бүлгийн айл, өрхүүдэд шахмал түлш хандивлах сайн үйлсийн аяныг аравдугаар сарын 17-оос эхлүүлэн амжилттай үргэлжилж байна.

“Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аянд Хан-Уул дүүргийн төрийн 11, хувийн хэвшлийн есөн байгууллагын 887 ажилтан, албан хаагчид сайн дураараа утааны эсрэг нэгдэн нийт 12201 шуудай, 305 тонн шахмал түлш савлан ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн 163 айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний хандив өгч ажиллалаа.

Тус аян Хан-Уул дүүрэгт 2020 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд Нийслэлийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг утааны эсрэг “Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх