Тээврийн цагдаагийн албаны энэ сарын 21-ний хяналт,хяналт, шалгалтаар түүхий нүүрс хэрэглэсэн 2, зөөж тээвэрлэсэн 1 зөрчлүүдийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатууллаа.
– СХД-н 20-р хороо Нефтийн “Бридж” Бетон зуурмагийн үйлдвэрийг шалгахад хашаанд 4 тонн түүхий нүүрс хадгалж, хэрэглэж байсанг
– СХД-н 24-р хороо иргэн О-ын хашаанд 70 тонн түүхий нүүрс хадгалж, галлагаанд хэрэглэж байсныг
– БЗД-ын 20-р хороо Гачууртын замд Nissan Wingroad маркийн автомашин 150 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.
Иймд иргэд та бүхнийг Нийслэлийн засаг даргын 2019.10.24-ний өдрийн А/1118 дугаар захирамжид заасны дагуу агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.‼️