“Би хариуцлагатай аав ээж” аян өдөрлөг Налайх дүүрэгт боллоо

2019 оны 11-р сарын 23 өдөр, 22 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
77305323_1208000342726712_1503126935989911552_n

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Би хариуцлагатай аав ээж” аяныг жилийн хугацаанд өрнүүлж буй билээ.

Тус аяны хүрээнд Налайх дүүргийн Соёлын ордонд ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын эцэг, эхчүүдэд сургалт, өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт гэр бүл судлаач Ж.Баясгалан, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахмад н.Дэлгэрмаа нар хүүхдийг хэрхэн эерэг зөв аргаар хүмүүжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сонирхолтой лекц уншсан юм.

“Би хариуцлагатай аав ээж” аян нь:
Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох,
Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх,
Байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах,
Хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготой юм.

Энэхүү аян нь 2019 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл бүтэн жил үргэлжлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх