Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбаттай ярилцлаа.
Энэ жил даатгалын салбар үүсч хөгжсөний түүхэн 85 жил ой тохиож байна. Манай улсад даатгал хэзээ, хэрхэн үүссэн байдаг вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье.
Нийгмийн нөхөн үйлдвэрлэл нь байгалийн болон хүний хүчин зүйлээс хамаарсан зөрчилдөөн, эсрэг тэсрэг үйл ажиллагааны нөхцөлд ихээхэн эрсдэлтэй орчинд явагддаг билээ. Энэ зөрчилдөөн нь нэг талаас хүн төрөлхтөн болон байгаль, хүрээлэн байгаа орчин хоөрын хооронд; нөгөө талаас нийгмийн харилцааны хүрээнд байнга гарч өдий хүрчээ.Түүний үр дагаварыг багасгахын төлөө хүн төрөлхтөн дээр үеэс элдэв аргаар тэмцэж ирсэн хэдий ч гэнэтийн шинж чанартай байгалийн аюул, гамшиг, аваар, осолд өртөж хохирол амьсах явдал гарсаар ирсэн. Байнга давтагдан гарч болох тохиолдлын чанартай эдгээр үзэгдлээс урьдчилан сэргийлэх, мөн учирсан хохирлыг нөхөх зайлшгүй шаардлага нь даатгалын үйл ажиллагаа үүсч хөгжих нөхцөл болжээ. Эхний үед хэсэг бүлэг хүмүүс хамтарч нөөцийн хэлбэртэй санг бараа, материал, түүхий эдийн хэлбэрээр байгуулан учирсан хохиролыг нөхөхөд зориулан ашиглаж байжээ. Таваар мөнгөний харилцаа гүнзгийрч, үйлдвэрлэл хөгжихийн хирээр даатгалын үйл ажиллагаа боловсронгуй болж, хохирол нөхөх санг мөнгөөр байгуулах болсон байна. Мөнгө бий болж, төлбөрийн болон гүйлгээний хэрэгслэлийн үүрэг гүйцэтгэх болсон нь даатгалын харилцаа гүнзгийрч, хамрах хүрээ нь тэлэхэд хүргэсэн байна. Даатгалын мөнгөн санг богино хугацаанд ямарч хэрэглээний өртөг болгон даатгалын хохиролыг нөхөх боломжтой болжээ.
Ардын хувьсгалын өмнөх Монгол оронд даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага байгаагүй, даатгалын тухай ойлголт ч байхгүй байжээ. Харин ардын хувьсгалын дараа монгол-оросын хамтын ажиллагаа хөгжиж, зөвлөлт оросын үйлдвэр, худалдаа, тээврийн байгууллагууд ажиллаж, тэдгээрийн хөрөнгийг даатгах үүрэг бүхий зөвлөлтийн даатгалын газрын салбар Монголд ажиллаж байх үеэс даатгалын тухай, түүний ач холбогдлыг монголчууд мэдэх болсон байна.
Монгол улсад даатгалын алба байгуулж, даатгалын үйл ажиллагаа эхлэхэд ЗХУ туслалцаа үзүүлжээ. 1934 онд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн байгууллагуудын тухай гэрээ байгуулж, тэдгээр хувь нийлүүсэн байгууллагуудыг Монгол улсад шилжүүлэхээр хоөр улсын засгийн газар тохиролцсон түүхтэй билээ. Энэ арга хэмжээний хүрээнд тэр үед манай улсад ажиллаж байсан ЗХУ-ын Сангийн яамны харъяа Даатгалын газрын салбар болох «Аюулаас хамгаалах газар»-ыг Монгол улсад шилжүүлэн өгчээ. Энэ дагуу 1934 онд Засгийн газрын шийдвэр гарч Улсын аюулаас газрыг байгуулсныг зарлаж, «Энэ газар нь зарлагыг орлогоороо гүйцэтгэх журамтай бөгөөд Сангийн яамны ерөнхий удирдлага, хяналтын доор ажиллаваас зохино» гэж заагаад тус газрын үндсэн хөрөнгийг 500 мянган төгрөгөөр тогтоожээ. Ийнхүү монголын даатгалын байгууллага анх Улсын аюулаас хамгаалах газар нэртэй байгуулагдсан түүхтэй.
-Даатгалын зах зээлийн шинэ тогтолцооны хөгжлийн талаар Та тоймлож ярихгүй юу?
Монголын улсын нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих талаар өнгөрсөн арав гаруй жилд авч хэрэгжуулсэн олон арга хэмжээний дотор даатгал чухал байр эзэлж байна. Даатгалын монополь тогтолцоог задалж, өмчийн олон хэлбэрт тулгуурлсан даатгалын компаниудаас бүрдсэн даатгалын зах зээл хөгжих эхлэл тавигдсан. 1990 онд Засгийн газрын шийдвэр өсоор Улсын даатгалын ерөнхий газрыг Сангийн яамны харъяалалаас гарган Монгол даатгал компани болгон өөрчлөн зохион байгуулж, төрийн өмчийн анхны даатгалын байгууллага бий болсон. Мөн 1990 оны суулээр Түшиг нэртэй улс, хоршооллын өмч дээр суурилсан даатгалын компани байгуулагдсан байна. Ийнхуу даатгалын нэгдсэн зах зээл задарч өмчийн олон хэлбэрт тулгуурласан арилжааны даатгал үүсч хөгжих болжээ.
Улсын Бага Хурлын 1990 оны 12 дугаар сарын 28-ны тогтоолоор зөвшөөрсөн Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд «Даатгалын бие даасан тогтолцоо бий болгож хоршооллын болон хувийн даатгалын пүүсүүд байгуулах явдлыг хөхүүлж дэмжинэ» гэж даатгалын талаар баримтлахыг бодлогыг тодорхойлж байжээ. Үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлд заасан зорилтыг хэрэгжуулэхийн тулд Засгийн газар 1991 оны 4 дугээр сард «Даатгалын талаар авах зарим арга хэмжээний тухай» тогтоол гаргасан байна. Энэхуу тогтоолоор байгалийн гэнэтийн аюул, гал туймэр, халдварт өвчин, ослын улмаас тохиолдож болох хохиролыг нөхөх, даатгалын уйлчилгээг өргөжүүлэх зорилгоор хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслэлээр зорчигчдын амь бие, ердийн хөсгөөс бусад бүх төрлийн тээврийн хэрэгслэл, тэдгээрийн жолоочийн буюу эзэмшигчийн хариуцлагыг заавал даатгалд хамаруулжээ. Хэдийгээр даатгалын уйл ажиллагааг зохицуулсан хууль гараагуй байсан хэдий ч дээр дурдсан тогтоолд заасан арга хэмжээ нь даатгалын шинэ тогтолцоо үүсч хөгжих эрх зуйн үндсийн эхлэл болсон байна. Монгол Улсын Их хурал 1997 оны 12 дугаар сард Даатгалын тухай хуулийг баталж, түүнийг 1998 оноос дагаж мөрдөх болсноор орчин үеийн даатгалын шинэ тогтолцооны эрх зүйн үндэс бий болсон юм.
Даатгалын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлдэг вэ. Даатгалын салбар цаашид зах зээлээ тэлэх боломжтой юу?
Манай улсын даатгалын салбар жилээс жилд тогтмол өсөлттэй байгаа. Тухайлбал, салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2018 оны эцсийн байдлаар 331.9 тэрбум төгрөг буюу өмнөх онтой харьцуулахад 35.6 хувиар өссөн дүнтэй гарлаа. Нийт хураамжийн орлого 178.7 тэрбум төгрөг буюу 2017 оноос 23.8 хувиар өссөн байна. Хэдийгээр тасралтгүй өсөж байгаа ч гэлээ даатгалын салбарын хөгжлийн гол үзүүлэлтүүд тааруу хэвээр байна. Олон улсын жишгээр даатгалын хөгжлийн түвшинг гүнзгийрэлт, нягтрал гэсэн үзүүлэлтүүдээр хэмждэг. Даатгалын гүнзгийрэлт гэдэг нь хураамжийн нийт орлогыг ДНБ-д харьцуулсан, нягтрал гэдэг нь нэг хүнд ногдох даатгалын хураамжийн орлогоор тооцсон үзүүлэлт юм. Манай улсын даатгалын гүнзгийрэлт 2017 оны байдлаар 0.56 хувь байгаа нь дэлхийн дунджаас 10 дахин бага, хөгжиж буй орнуудын дунджаас 5 дахин бага, харин даатгалын нягтрал ойролцоогоор 18.4 ам.доллартай тэнцүү байгаа нь дэлхийн дунджаас 35 дахин бага, хөгжиж буй орнуудын дунджаас 9 дахин бага байгаа юм.
Санхүүгийн зохицуулах хороо нь Даатгалын хянан шалгагчдын Олон Улсын холбооны гишүүн байгууллагынхаа хувьд Олон улсын жишигт нийцсэн зохицуулалтыг бий болгох, даатгалын салбарт оролцогчдын чадавхыг бэхжүүлэх замаар даатгалын салбарын өсөлтийг хангах бодлого явуулж байна. 2018 онд Хорооноос хийсэн “Монгол Улсын санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг үнэлэх” судалгааны үр дүнгээс харахад нийт иргэдийн 94.5 хувь нь ямар нэгэн байдлаар албан ёсны санхүүгийн үйлчилгээнд хамрагддаг хэдий ч тэдний 70 хувь нь сайн дурын даатгалд хамрагддаггүй гэсэн дүн гарсан. Энэ нь манай улсад даатгалын хүртээмж хангалтгүй байгааг илтгэж байна.
Зах зээлийн эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн нь даатгалын шинэ нэр төрлийн бутээгдэхуун, уйлчилгээ, хэлбэр гарч ирэх нөхцлийг төруулдэг тул даатгалын компаниуд нь шинэ зах зээлийн өрсөлдөж, даатгалын бутээгдэхуун, уйлчилгээний чанараа сайжируулах, унэ, тарифыг бууруулах зэрэг арга хэмжээг тогтмол авч байдаг болно.
Иргэд ба хуулийн этгээд болох аж ахуйн нэгж, байгууллага нь даатгалын эрэлтийг бий болгодог даатгалын зах зээлийн гол субъект юм. Даатгалын зах зээлийн хөгжил нь зах зээл дээрхи эрэлтээс шууд хамаарна. Даатгалын хамгаалалтад орж, даатгалын төлбөртэй үйлчилгээнд хамрагдах эрэлт хэдий их байх тусам даатгалын даатгалын компаниудын үйл ажиллагаа нэмэгдэж, зах зээл өргөжинө.
Нөгөө талаас Монголын даатгалын гүнзгийрэлт олон улсын дунджаас 10 гаруй дахин бага байгааг би сая хэллээ. Энэ бол манай даатгалын зах зээл 10 дахин тэлэх боломжтой юм. Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг цаашид нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл бол иргэдийн санхүүгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, даатгалын соёл, даатгагдах хэв зуршлыг төлөвшүүлэх явдал юм.
Даатгалын салбарын хоёр компани IPO гаргаад байна. Энэ нь даатгалын салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Тухайлбал, компанийн засаглал сайжирч, санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ. Мөн түүнчлэн хяналт, зохицуулалтын шинэ нөхцөл шаардлага бий болоод байгаа.
Даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд төрийн оролцоо ямар байх ёстой вэ. Төрийн оролцоо их болох тусам бизнесийн байгууллагуудад муугаар нөлөөлдөг гэсэн уур амьсгал аж ахуй эрхлэгчдийн дунд чамгүй байдаг?
Даатгалын зах зээл нь дан ганц эрэлт, нийлүүлэлтийн хуулийн дагуу өөрөө бие даан хөгжиж чадахгуй. Даатгалын зах зээлийн уйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцож, зохицуулах зайлшгуй шаардлагатай. Төрийн оролцоог эрх зуйн болон эдийн засгийн гэж хоёр хэсэгт хувааж болно. Нэгдүгээрт, даатгалын зах зээл хөгжих эрх зүйн үндэс болох хуулиудыг төрөөс баталж өгнө. Даатгалын тухай ерөнхий хууль мөн зарим нэрийн даатгалаар, тухайлбал, эрүүл мэндийн даатгал, заавал даатгалын тухай, даатгалын хяналтын тухай гэх мэт тодорхой асуудлаар хууль гарган даатгалын зах зээлийн уйл ажиллагааг журамлана. Даатгалын эрх зуйн зохицуулалтын шинж чанараас даатгалын зах зээлийн үйл ажиллагаа шууд хамаарна. Жишээ нь заавал даатгах даатгалын нэр төрлийг багасагаж, сайн дурын даатгалыг түлхүү хөгжүүлэхэд чиглэсэн эрх зуйн зохицуулалт бухий даатгалын зах зээл нь ихээхэн нээлттэй, өрсөлдөөнтэй хөгжиж иржээ.
Хоёрдугаарт, даатгалын компаниудын ажилд төрөөс шууд захиргаадан оролцохоос татгалзаж, даатгуулагч, даатгагчын эдийн засгийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн даатгалын уйл ажиллагаанд тогтвортой багц дүрэм тогтоож өгөх, хяналт тавих замаар даатгалын зах зээлийг зохицуулахад эдийн засгийн буюу шууд бус аргаар оролцох болов. Энэ нь даатгалын компанийн дүрмийн сангийн хэмжээ, даатгалын нөхөн төлбөр олгох журам, даатгалын компанийн санхүү, төлбөрийн шалгуур үзүүлэлт зэрэг болно.
Зах зээл өндөр хөгжсөн орнуудад эдийн засгийн арга хэрэгслэлээр дамжуулан шууд бус аргаар даатгалын зах зээлийн үйл ажиллагааг төрийн зүгээс хөндлөнгөөс хянах зарчим хэрэгжиж байна. Бид энэ зүгрүү явж байна.
Монголын даатгалын компаниудын эрсдэл даах чадвар ямар түвшинд байгаа гэж үзэж байна вэ. Үндэсний давхар даатгалын компани байгуулагдсан нь Монголын даатгалын салбарын хөгжилд ямар ач холбогдолтой вэ?
Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компанид учирч болох эрсдэлийг урьдчилан таамаглаж тогтоох, урьдчилан сэргийлэх зорилгоор тавих хяналтыг боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Дэлхийн эдийн засгийн хямралуудыг авч үзвэл зохицуулагч байгууллагууд даатгагчийн бизнесийн үйл ажиллагаатай холбогдох эрсдэлээс гадна систөмийн эрсдэлийг анхаарч үзсэн байдаг ч хяналт, шалгалтын уламжлалт арга ажиллагаа нь болзошгүй санхүүгийн хүндрэлээс сэргийлэхүйцээр эрсдэлийг үнэлж, удирдах хангалттай хэрэгсэл байж чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл даатгагчийн үйл ажиллагаанд ирээдүйд учирч болох эрсдэл нь тэдний санхүүгийн чадвар болон бусад чадавхад хэрхэн нөлөөлөх талаар тооцоолж, харуулж чаддаггүй. Цаашилбал, энэ уламжлалт хандлага нь даатгагчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулахааргүй матөриаллаг бус зүйлсэд анхаарал хандуулж, цаг их зарцуулдаг, мөн нөгөөтэйгүүр даатгагчийн санхүүгийн чадавх, үйл ажиллагааны хүрээнд хүндрэл учруулж болзошгүй, эрсдэл өндөртэй үйл ажиллагааг орхигдуулж, улмаар хожуу мэдсэн тохиолдолд хариу арга хэмжээ авахад бэрхшээл үүсгэдэг байна. Ерөнхийдөө эрсдэлд суурилсан хяналт шалгалтын гол зорилго нь даатгагчийн үйл ажиллагаанд эрсдэл учирсных нь дараа бус эрсдэл учрахаас нь өмнө олж мэдэж, урьдчилан сэргийлэх боломж олгодгоороо давуу юм.
Манай даатгалын компаниуд зах зээлийн орон зай, нөөц бололцоогоо улам тэлсээр байна. Ямар чиглэл, салбарт ямар бүтээгдэхүүн гаргаж ажиллах вэ гэдэг нь компаниудын бизнөсийн асуудал. Манай улсад өнөөдрийн байдлаар давхар даатгалын хоёр компани байна. Нэг нь төрийн, нөгөө нь хувийн өмчийнх. Дотоодын компаниуд давхар даатгалын үйл ажиллагаа явуулснаар гадаадын давхар даатгагчид шилжүүлж байгаа зарим хариуцлага, эрсдэлийг дотооддоо авч үлдэх, даатгалын компаниудын эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлж, гадаад валютын гадагшлах урсгалыг бууруулах боломжтой.
Иргэдэд даатгалыг хүртээмжтэй хүргэх чиглэлээр Хорооны хийж буй ажил юу байна. Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс гэдэг утгаараа…?
Даатгалын зах зээлийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцож, зохицуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Тухайлбал, Жолоочийн даатгалын тухай хуулийг баталсан нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан ач холбогдолтой хууль болсон. Хууль хэрэгжиж эхэлсэн он буюу 2012 онд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд 16.3 тэрбум төгрөгийн даатгалын хураамж бүхий 373,480 даатгалын гэрээ хийгдэж байсан бол 2018 онд 31.6 тэрбум төгрөгийн хураамж бүхий 655,528, 2019 оны хагас жилийн байдлаар 22.3 тэрбум даатгалын хураамж бүхий 422,271 даатгалын гэрээ хийгдсэн байна. Харин нөхөн төлбөрийн хувьд албан журмын даатгалд олгож буй нөхөн төлбөр харьцангуй их байгаа буюу нийт нөхөн төлбөрийн зардлын 36.0 хувийн албан журмын даатгалын нөхөн төлбөр бүрдүүлж байна.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, иргэдийн амжиргааны түвшинд тохирсон хураамжтай, хамралт ихтэй, хэрэгжүүлэх боломжтой “ипотекийн даатгал”-ыг нэвтрүүлж, даатгалын үйлчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэх, хүртээмжтэй даатгалыг бий болгох шинэ бүтээгдэхүүн гаргасан. Ингэснээр зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах зэргээр санхүүгийн чадваргүй болоход зээлийн эргэн төлөлтийг даатгалын компани барагдуулахаар зохицуулсан.
Нөгөө талаар нэр бүхий даатгалын компаниуд бүтээгдэхүүнээ боловсруулан хүртээмжтэй даатгал хэлбэрээр Хороонд бүртгүүлэн иргэдэд хүргэн ажиллаж байна. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо нь Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн хэрэгжүүлж буй “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” /Regulatory Framework Promotion for pro-poor insurance markets in Asia / хөтөлбөрт оролцогч 7 улсын нэг нь болж хамтран ажиллаж амжилттай хэрэгжүүлж байна.
Хөгжилтэй орнуудын санхүүгийн зах зээлийг харахад даатгалын салбар нь бараг тэргүүлж явдаг. Манайд бол энэ үзүүлэлт доогуур гэдгийг Та дээр дурдсан. Тэгвэл Монгол Улсын даатгалын салбарын хөгжил ямар түвшинд хүрэх боломжтой вэ?
Санхүүгийн зохицуулах хороо нь бодлого, стратеги, үйл ажиллагаандаа Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, Монгол Улсын засгийн газрын 2017 оны 229 дүгээр тогтоол, 2016 оны 8 дугаар тогтоолоор тус тус баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Эдийн засгийг сэргээх нарийвчилсан төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгийг баримталж ажилладаг ба эдгээрт тулгуурлан Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 310 дугаар тогтоолоор “Санхүүгийн зохицуулах хорооны 2018-2021 оны стратөги төлөвлөгөө”-г батлан, үүндээ даатгалын салбарыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөг тусгасан байдаг. Энэхүү стратеги төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлуудаас дурдвал, үндэсний давхар даатгалын тогтолцоог бүрдүүлэх, даатгалын салбарын холбогдох хуулиудыг шинэчилж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгалын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн удирдлагын зохицуулалтын орчинг бий болгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн тогтолцоог сайжруулах, иргэдийн даатгалын боловсрол, суурь мэдлэгийг дээшлүүлэх зэргийг дурдаж болно.