“Цэнхэр тэнгэрийн орон” дууны шүлгийг зохиогч, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч, яруу найрагч, дэд хурандаа Уртнасангийн Пүрэвсүрэн анхны бие даасан тоглолтоо 2019 оны 12 дугаар сарын 01, 02-нд Монгол Бөхийн өргөөнд хийх гэж байна.
У.Пүрэвсүрэн нь “Эх орны хил тайван байна” зэрэг цэрэг эх орон, утга уянгын 500 гаруй бүтээлтэй, 3 цомог, нэг кино зохиол бичиж туурвиснаас гадна олон арван уран бүтээлчдийн тоглолтыг тайзнаа найруулсан чадварлаг уран бүтээлч юм.
Тоглолтод МУГЖ С.Жавхлан МУГЖ Л.Болдбаатар МУГЖ Б.Батбаатар МУСТА Б.Батболд МУСТА Д.Март МУСТА Р.Дэлгэрмаа МУСТА О.Баянмөнх МУСТА Б.Болдбаатар МУСТА Э.Төрмандах МУСТА А.Анхбаяр МУСТА Б.Баярцэцэг МУСТА Т.Амина МУСТА Б.Дэлгэрбаяр МУСТА Б.Отгончимэг МУСТА Ч.Цэцэгдэлгэр МУСТА Х.Хаш МУСТА Б.Алтангэрэл МУСТА Ж.Батдаваа Дуучин П.Равжир нарын дуучид, ЦДБЭЧ,ХЦДБЧ-ийн нэгдсэн найрал дуучид,бүжигчид, хѳгжимчид зэрэг нийт 260 гаруй бүтээлчид оролцох ажээ.
“Хамаг Монгол” төслийн баг ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9000 0880, 9910 9364, 8010 0660 дугаарын утсаар холбогдон аваарай.