“Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар дөрвөн үйлдвэрийн нийт долоон шугамаар хоногт 3000 тонн орчим түлш үйлдвэрлэж байна. Цаашид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс хоёрдугаар үйлдвэрт 3, 4 дүгээр шугамыг шинээр угсарч ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаагаа тус компанийн удирдлагууд хэллээ. Тодруулбал 3-р шугам 100 хувь дуусч, 4-р шугамын угсралтын ажил 95 хувьтай байна. Дээрх шугамын өргөтгөл угсралтын ажил дууссанаар нийт 11 шугамаар өдөрт 3500 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломжтой.
Нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрх айл өдөрт 3000 тонн түлш хэрэглэнэ гэсэн тооцоо судалгаа байдаг. Дээрх шугамуудын өргөтгөлийг хийж, хүчин чадлыг нэмэгдүүлснээр нийслэлчүүд түлшний хомсдолд орохгүй болох юм. Мөн “Тавантолгой түлш” ХХК нөөц бүрдүүлэх боломжтой бий болох ажээ.