7 нэр төрлийн хатаасан жимс, самар худалдаанаас татан авалт хийлгэлээ

2019 оны 11-р сарын 21 өдөр, 14 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
82b2c412bffa0f486dbe7424c40a65a5_x3

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах “Номин тав трейд” ХХК-ийн “Улсын их дэлгүүр” супермаркетад батлагдсан удирдамжийн хүрээнд улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Номин фүүдс” ХХК-ийн ХБНГУ-аас импортолсон “Kluth” брэндийн 7 нэр төрлийн 100 гр, 125 гр, 200 гр-ын савлагаатай хатаасан жимс, самар нь хаяг, шошгын зөрчилтэй байх тул 154.0 кг, 650 ширхэг, 6.199.025 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэрүүнийг худалдаалах үйл ажиллагаанаас татан авалт хийлгэж, нэмэлт стикерийг наалган, зөрчлийг арилгуулж ажиллалаа.

Илэрсэн зөрчилд нь чиглэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх