Сайжруулсан түлш гаргахгүй, түүхий нүүрс оруулахгүй байхыг анхаарууллаа

2019 оны 11-р сарын 21 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuurs

Хоногийн /2019.11.21/ хугацаанд хяналт, шалгалтаар түүхий нүүрс хэрэглэсэн 2, зөөж тээвэрлэсэн 1 зөрчлүүдийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатууллаа.

– СХД-н 20-р хороо Нефтийн “Бридж” Бетон зуурмагийн үйлдвэрийг шалгахад хашаанд 4 тонн түүхий нүүрс хадгалж, хэрэглэж байсныг
– СХД-н 24-р хороо иргэн О-ын хашаанд 70 тонн түүхий нүүрс хадгалж, галлагаанд хэрэглэж байсныг
– БЗД-ын 20-р хороо Гачууртын замд Nissan Wingroad маркийн автомашин 150 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.

Иймд иргэд та бүхнийг Нийслэлийн засаг даргын 2019.10.24-ний өдрийн А/1118 дугаар захирамжид заасны дагуу агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.‼️

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх