НҮБ-ын санаачилгаар дэлхийн улс орнуудад зохион байгуулдаг жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян өнөөдөр /2019-11-21/-өөс эхэлж байна. Аяны нээлтэд зориулж өнөө орой 17:30-18:00 цагийн хооронд НҮБ-ын Улаанбаатар хот дахь төв байранд “ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА ГЭРЭЛТҮҮЛНЭ” арга хэмжээ болох юм байна..
Монголд анх удаа болох энэ арга хэмжээний үеэр НҮБ-ын байр, Төрийн ордон зэрэг барилга байгууламжийг хүчирхийллийн эсрэг бэлгэдэл улбар шар өнгөөр гэрэлтүүлж гэрлийг нэгэн зэрэг асаах аж.