УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

2019 оны 11-р сарын 20 өдөр, 13 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4fcd313c-aa43-49bd-adc8-0119cd372ae1

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

Нны арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд, харин аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд тухайн орон нутагт нь зохион байгуулна.

Шигшээ тэмцээн буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны нэгдүгээр сарын 11-12-нд найм дахь удаагаа болох тус тэмцээний талаар өнөөдөр (2018.11.19) УИХ-ын Тамгын газрын Хуул, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Наранбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын Тамгын газрын Хуул, эрх зүйн асуудал  хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, өнгөрсөн жил улсын хэмжээнд 6600 гаруй шатар сонирхогчид тус тэмцээнд оролцсон. Энэ жил оролцогчдын тоо нэмэгдэх байх гэсэн хүлээлт байна. УИХ-ын даргын ивээл дор УИХ-ын Тамгын газраас энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг нь шатрын спортыг орон даяар жигд хөгжүүлэх,  иргэдийг идэвхтэй оролцуулах гол зорилготой. Энэ зорилго жилээс жилд биелэгдэж, сүүлийн гурван жилд оролцогчдын тоо нэмэгдэн, цар хүрээ нь улам өргөжиж байна гэлээ.

Дараа нь Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Наранбаатар, оюуны спортын оргил болсон шатрын спортын тэмцээнийг өөрийн ивээл дор зохион байгуулж байсан үе үеийн УИХ-ын дарга нар, УИХ-ын Тамгын газарт нийт шатарчид, шатар сонирхогчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье гээд найм дахь удаагаа УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулах тэмцээний талаар  мэдээлэл хийлээ.

УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг Монгол Улсад хамгийн өргөн хүрээнд буюу 333 сум, есөн дүүргийг хамруулан хамгийн өргөн хүрээнд зохион байгуулдаг.

Тэмцээн жил ирэх бүр хүрээгээ тэлж, гадаад улсуудад ажиллаж, амьдарч байгаа монголчууд ирж оролцдог болсноос гадна энэ жилээс манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцох хүсэлтээ ирүүлжээ.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангиллын аваргуудад шатрын спортын дэд мастерийн зэрэг цол олгохоос гадна Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зардлыг нь дааж оролцуулдаг уламжлал тогтсон юм.

Тэмцээн гурван үе шаттай болно.

Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг орон даяар 2019 о

-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.

Тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй шатар сонирхогчид оролцох боломжтой юм байна.

Дашрамд дурдахад, УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2017 онд УИХ-д шатрын спортыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд тус  лобби бүлэг оюуны энэүү спортыг өндөр түвшинд хөгжүүлэхийг зорьдог юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх