- Хамрын нус гоожих, хамар дотор шархлах, битүүрэх зэрэгт эм дусааж хэрэглэнэ.
- Хамарт эм дусаахдаа толгойг эм дусаах тал руу нь гэлжийлгэж 5-7 дусал дусаангуутаа хамрыг чимхээд толгойг нь бага зэрэг бөхийлгөнө. Хэсэг хугацаа ( 1-ээс 2 минут ) өнгөрсний дараа хамрын нөгөө талын хөндийд дээрхийн адил дусаана.
- Хамарт эм зөв дусаасны шалгуур нь эм хоолой руу орохгүй, гадагшаа гоожихгүй байх явдал бөгөөд хамар онгойх нь уг үйлдлийн үр дүн юм.
Анхаарах зүйл:
- Хамарт эм дусаахын өмнө уг дусаах эмийн шошго, эмчийн заалтыг унших хэрэгтэй. Андуурч хүчил, шүлт, цуу дусааж болох учир хаяг шошгогүй эмийг хэрэглэж болохгүй.
“ЭМЖЖ” эмнэлгийн сувилгааны албаны дарга Н.Пүрэвдулам