Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 10 сард ажилгүй 69.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 19.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.8 (9.0%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.8 (3.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 185 (1.0%) хүнээр буурчээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 10 дугаар сарын эцэст 34.6 мянга, үүнээс 21.9 (63.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.7 (36.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэд 21.9 мянга байна
2019 оны 11-р сарын 19 өдөр, 15 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )