Венецэд үерийн гамшиг 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулжээ

2019 оны 11-р сарын 18 өдөр, 18 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5dd24060bf9d3-6soxvovekouhq30znr967lc2zdyjk0lbfy82y2dv2gw

Италийн хойд нутгийн Венец хотод нүүрлэсэн үерийн гамшиг 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж тус хотын захирагч Луижи Бругнаро мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Венец хотод үерийн усны түвшин сүүлийн 50 гаруй жилийн турш бүртгэгдээгүй өндөр хэмжээнд хүрч, хотын 80 гаруй хувь усанд автсан бөгөөд усны түвшин өнгөрсөн мягмар гарагт 1.87 метр хүрсэн байна.

Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте өнгөрсөн пүрэв гарагт Венец хотод онц байдал зарласан. Венец хот нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн юм.

“Венец хотын 50 гаруй сүм байгалийн гамшигт сүйдсэн бөгөөд сэргээн засварлахад их хэмжээний зардал учрах төлөвтэй байна” гэж Соёлын асуудал хариуцсан сайд Дарио Франческини хэлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх