Д.Эрхэмбаяр хүүгийн эмчилгээнд дэмжлэг үзүүлэх аян өрнүүлж байна

2019 оны 11-р сарын 18 өдөр, 10 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IRGENII NISEH

Нисэх буудлуудын удирдах газрын харьяа Аюулгүй байдал, хамгаалалтын албаны Тоног төхөөрөмжийн хэсгийн ахлах инженер Д.Даваадоржийн хүү Д.Эрхэмбаяр нь БНСУ-д уушгины хүнд хэлбэрийн хагалгаанд орохоор болсон тул ИНЕГ болон харьяа байгууллагууд хандивын аян өрнүүлж байна.
Ахлах инженер Д.Даваадорж нь иргэний нисэхийн салбарт 31 дэх жилдээ ажиллаж байгаа юм. Түүний хүү Д.Эрхэмбаяр нь БНСУ-д амьсгалын замын гол эрхтэн болох уушгины хүнд хагалгаанд орохоор болсон бөгөөд хагалгааны зардалд 80 сая төгрөг шаардлагатай болсон байна. Иймд ИНЕГ-ын харьяа байгууллагууд Д.Эрхэмбаяр хүүд амьдрал бэлэглэн, чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хандивын аяныг өрнүүлээд байгаа юм.
Хандивын данс: Голомт банк 1305103432 Даваадорж
Хаан банк 5175152243 Даваадорж

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх