Өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27,209,278 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн 4
5 сая төгрөгийн 17
1 сая төгрөгийн 244
100 мянган төгрөгийн 2426
30 мянган төгрөгийн 24424 баримт тохиролд таарч, нийт 26,660 иргэн азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 01607208.
Супер азтан тодорлоо. Супер сугалааны дугаар 34462914. гарч, 90 сая төгрөгийн азтан тодорлоо.