Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 13-г нь эх орондоо эмчилдэг болсон. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ОХУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Оросын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээгээр хийгдэж байгаа тул бүх зардал ОХУ-аас гарч байгаа. Эх орондоо эмчлэгдэхгүй байгаа өвчнийг эмчилдэг болох боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор энэхүү сургалтын санхүүжилтийг зориулж байгаа гэдгийг уулзалтын эхэнд сайд онцолоод сургалтад хамрагдах эмч нар өөрийн мэдлэг, туршлагыг улам батжуулж, шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг олж авах, сайн туршлагаас харилцан суралцаж, бусдад түгээн, өөрийн байгууллага дээр тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ
Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана
2019 оны 11-р сарын 16 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )