Түүхий нүүрс зөөж тээвэрлэсэн таван зөрчлийг илрүүлэн шалгажээ

2019 оны 11-р сарын 15 өдөр, 09 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuurs

/2019.11.14/-ны хугацаанд хяналт, шалгалтаар түүхий нүүрс зөөж тээвэрлэсэн 5 зөрчлийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатууллаа.
– Төв аймаг Борнуур сумын нутаг “Урьхан” зоогийн газрын хойд замд Hyundai Sonata-5 маркийн автомашины жолооч Э нь 256 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг
– ХУД-ийн 13-р хороо Хово маркийн автомашин 20 тонн түүхий нүүрс тээвэрлэж явсныг
– ХУД-ийн 12-р хороо Хино маркийн автомашины жолооч А нь 4 тонн түүхий нүүрс тээвэрлэж явсныг
– БЗД-ийн 10-р хороо Hyundai Libero маркийн автомашины жолооч Л нь 1 тонн түүхий нүүрс тээвэрлэж явсныг
– СХД-ийн 32-р хороо Эмээлтийн замд Toyota Prius-30 маркийн автомашины жолооч Б нь 102 кг сайжруулсан түлш тээвэрлэж явсныг тус тус илрүүлсэн байна.

Цаг агаар хүйтэрч байгаа боловч иргэд та бүхнийг Нийслэлийн засаг даргын 2019.10.24-ний өдрийн А/1118 дугаар захирамжид заасны дагуу агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх