БНСУ-ын Инчеон хотын прокуророос өнөөдөр /2019.11.13/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая воны торгууль төлөх шийтгэл оноожээ.
Инчеон хотын Цагдаагийн газрын Гадаад харилцаа хариуцсан ажилтны хэлснээр Д.Одбаярын хэргийг тус улсын Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд бусад ижил төстэй хэргүүдийн жишгээр торгуулийн арга хэмжээ авсан гэв. Мөн хилийн хоригийг нь цуцалжээ.
Эх сурвалж: YONHAP