Амбаартаа 100 кг түүхий нүүрс хадгалж байжээ

2019 оны 11-р сарын 13 өдөр, 11 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuurs

Амралтын /2019.11.12/-ны өдрүүдэд хяналт, шалгалтаар түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн 2, зөөж тээвэрлэсэн 1 зөрчлүүдийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатууллаа.
ЧД-ийн 18-р хороо иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж, амбаарт нь 100 кг түүхий нүүрс хадгалж байсныг СБД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус бааз-ын харуулын постод 25 кг түүхий нүүрс хэрэглэж байсныг,
ХУД-ийн 14-р хороо Зуун модны замд Hyundai Porter маркийн автомашины жолооч О нь 75 кг сайжруулсан түлш тээвэрлэж явсанг тус тус илрүүлсэн байна.

Цаг агаар хүйтэрч байгаа боловч иргэд та бүхнийг Нийслэлийн засаг даргын 2019.10.24-ний өдрийн А/1118 дугаар захирамжид заасны дагуу агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг анхааруулж байна.
Тээврийн Цагдаагийн Алба

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (66.181.161.***)
    2019/11/19 12:27

    хотоос хөөгөөд гарга муусайн тэнэг юмнууд

    (0) (0)