Ломбард ухсан хулгайчийг илрүүлэн баривчилжээ

2019 оны 11-р сарын 13 өдөр, 10 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgaiiii

 Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой, удаа дараагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүллээ.

Энэ сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн барьцаалан зээлдүүлэх газарт хулгайч орж олон тооны гар утас, компьютер, бусад эд зүйлс хулгайлсан байна. Уг гэмт хэргийн мөрөөр цагдаагийнхан эрэн сурвалжлах ажлыг шуурхай, тасралтгүй зохион байгуулсны үр дүнд уг хэргийг 36 настай, эрэгтэй Г нь үйлдсэн болохыг  тогтоосон байна.

Уг хэргийг үйлдсэн Г нь өмнө нь тус барьцаалан зээлдүүлэх газарт хулгайн гэмт хэргийн замаар олсон эд зүйлсээ барьцаанд тавьж байсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Мөн  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн орон байрны хулгайн 8 гэмт хэргийг үйлдсэнийг тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх