Иргэн Б.Болороод хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлнэ

2019 оны 11-р сарын 12 өдөр, 21 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
75429640_2946406272111042_5050258121298018304_n

Иргэн Б.Болороо нөхрийнхөө амиа алдсан хэрэгт хууль хяналтын байгууллага, хэргийн хариуцагч “Хишиг арвин индустриал” компанийнхны шударга бус үйлдлийн эсрэг суулт зарлаад байгаа билээ. Төв талбай дээр сууж буй Б.Болороо болон түүний ээж Буянжаргал нартай МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзлаа. МҮЭ-ийн холбооны Ажлын алба хууль зүйн талаас туслалцаа үзүүлэхээ хэллээ.
Энэ үеэр ажил олгогчдын зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд ач холбогдол өгдөггүй, иргэд хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж үйлдвэрлэлийн ослоор олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа тухай онцолсон. МҮЭХ-ны хууль зүйн зөвөлгөө өгөх төв ард иргэд, хөдөлмөрчдөд үргэлж нээлттэй байдаг гэдгийг хэлсэн юм.
Энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн иргэн Б.Болороотой уулзахдаа дахин ажлын хэсэг томилохоо илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх