Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоолоор төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг хийхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж эхэллээ.
Тус ажлын хэсгийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, дэд дарга Д.Түвшинтөр болон бусад холбогдох албан тушаалтнууд хүлээн авч, товч танилцуулга хийсэн юм. Ажлын хэсэг Гадаадын иргэн, харьяатын газарт энэ сарын 12-15-ны өдрүүдэд ажиллаж, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлсэн байдал гэсэн 4 үндсэн чиглэлээр дүгнэх аж.