Ойн түймрийг унтраахаар 1.3 мянга гаруй гал сөнөөгч ажиллаж байна

2019 оны 11-р сарын 12 өдөр, 12 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5d82e7d2a310cf3e979cf821-6slxbei5mod17dx7xem01n2u0piw1z0jsdyk02gqhj4

Австралид ойн түймэр их хэмжээний өргөн газар нутагт тархаад байгаатай холбогдуулан Шинэ Өмнөд Уэлс мужид онц байдал зарлажээ.

Өчигдөр /даваа гарагт/ хийсэн мэдэгдэлдээ тус мужийн Засгийн газрын тэргүүн Глэдис Бережиклян Онц байдлын албаны зөвлөмжийг дагаж, нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг ард иргэддээ анхааруулсан байна.

Шинэ Өмнөд Уэлс мужийн газар нутагт нийт 64 ойн түймэр асаж байгаагаас 40-ийг нь цурамд оруулж чадаагүй байна.

Ойн түймрийг унтраахаар 1.3 мянга гаруй гал сөнөөгч дайчлагдан, зуу гаруй тусгай техникийг ашиглаж байгаа ч Сидней хотын хойд хэсэг болон Хантер мужид хэт халалт, хүчтэй салхины улмаас нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа аж.

Харин байгалийн гамшгийн улмаас  гурван хүн амиа алдаж, 30 гаруй хүн түлэгдсэн бол долоон хүн ор сураггүй алга болсон байна.

 Мөн ойн түймэрт нийт 150 гаруй амины орон сууц, хэд хэдэн захиргааны байр өртжээ. Түймэрт автсан суурин газруудаас нийт зургаан мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, тус мужийн газар нутаг даяар сургуулиуд хаалгаа бариад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх