Олимпиадад оролцогчдын татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг ур чадварыг сорих, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээ болгон идэвхжүүлэхэд оршино.
ХАМРАХ ХҮРЭЭ:
Оролцогчдыг 2 бүлэгт хувааж оролцуулна.
1-р бүлэг: Татварын мэргэшсэн зөвлөхүүд, санхүү, бүртгэл, эдийн засгийн мэргэжилтнүүд, нягтлан бодогчид, татварын улсын байцаагчид
2-р бүлэг: Их дээд сургуулийн оюутнууд
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
Үйл ажиллагаа | Шалгаруулалт |
I үе шат 2019 оны 11-р сарын 29-нд 14:00 – 16:30 цагт цахим хэлбэрээр явагдана. | |
· Олимпиадыг нээх, хаах хугацааг урьдчилан тохируулсан тул зөвхөн товлосон хугацаанд оролцох боломжтой.
· Олимпиадын үргэлжлэх хугацаа 2 цаг 30 минут · Оролцогч нь өөрийн байгаа газраас интернэтэд холбогдон оролцоно. · Мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг шалгах 50 ширхэг энгийн асуулт, 50 ширхэг бодолттой асуулт бүхий цахим тест ажиллах хэлбэрээр явагдана.
|
· Тестийг програмын аргаар автоматаар дүгнэнэ.
· Тестийн зөв хариултыг шалгаруулалтын дараа www.cpta.mn, www.baaz.mn цахим хуудсанд нээлттэй байршуулна. · Нийт оролцогчдын дүнг бүртгэлийн дугаараар шалгаруулалт хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.cpta.mn, www.baaz.mn цахим хуудсанд нээлттэй мэдээлнэ. · 1-р шатны шалгаруулалтаас бүлэг тус бүрээс хамгийн өндөр үнэлгээ авсан 20 оролцогч 2-р үе шатанд оролцох эрх авна. |
II үе шат 2019 оны 12-р сарын 11-нд 13:00 – 18:00 цагт танхимд явагдана. | |
· 2-р үе шатанд оролцогчдыг www.cpta.mn, www.baaz.mn www.mta.mn цахим хуудсуудад нээлттэй зарлана.
· 2-р шатанд оролцогч нь зохион байгуулагчдын зарласан газарт /танхимд/ иргэний үнэмлэхтэй, өөрийн биеэр ирж оролцоно. · Татвар ногдуулалт, тайлагнал, бүртгэл бүхий цогц бодлого бодож, татварын тайлангийн маягт бөглөх хэлбэрээр явагдана. |
· Бүлэг тус бүрт хамгийн өндөр оноо авсан 2 оролцогчийг шалгаруулна.
· Цогц бодлогын хариуг зохион байуулагчдын тогтоосон шалгуураар дүгнэнэ. · 2-р шатны дүнг шалгаруулалт хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.cpta.mn, www.baaz.mn, сайтаар нээлттэй мэдээлнэ. · Олимпиад дууссаны дараа дүгнэх шалгуурыг www.cpta.mn, www.baaz.mn цахим хуудсуудад нээлттэй байршуулна. |
БҮРТГЭЛ:
Эхлэх хугацаа: 2019 оны 11-р сарын 05-ны 9:00 цаг
Дуусах хугацаа: 2019 оны 11-р сарын 27-ны 18:00 цаг хүртэл www.baaz.mn цахим хуудсаар үнэ төлбөргүй бүртгэнэ.
ХОЛБОО БАРИХ:
Бүртгэлтэй холбоотой мэдээллийг: 70007001,
Зохион байгуулалттай холбоотой мэдээллийг: 76118989
Цахим хуудас: www.mta.mn, www.cpta.mn, www.baaz.mn
Санаачлагч:
МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГ
Хамтран зохион байгуулагч:
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС,
“НОВАСОФТ” ХХК,
Дэмжигч:
САНГИЙН ЯАМ,
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР,
Я.МИШИГЛҮНДЭНГИЙН ГЭР БҮЛ
Эх сурвалж: Татварын ерөнхий газар