“Хөвсгөл их тайга” компанийн үйлдвэрлэсэн цайнаас хөгц мөөгөнцөр илэрсэн тул тус компанийн үйлдвэрлэдэг зургаан нэр төрлийн цайг зах зээлээс татан авч байна.
Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн албан бичгийн дагуу Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо Малчны гудамжинд байрлах “Хөвсгөл их тайга” ХХК-д шалгалт явуулжээ. Шалгалт явуулах болсон шалтгаан нь 2018 оны есдүгээр сарын 16, 23-26-нд үйлдвэрлэсэн зургаан нэр төрлийн цайнд хөгц, мөөгөнцөр /aspergillus болон penicillium/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн болон шинжилгээний дүнг засварласан талаарх мэдээлэл тус байгууллагад ирсэн байна.
Шалгалтаар “Хөвсгөл их тайга” ХХК-ийн түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч ХАБҮЛЛ-ийн шинжилгээнд хамруулж, тус он, сар, өдөр бичигдсэн 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний газруудаас буцаан татан авалт хийлгүүлж зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэнэ.
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар