Энэ сарын 05-ны өдрөөс эхлэн Катар Улсын Доха хотод зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа амжилттай оролцож урьдчилсан буудлагадаа 4-р байраар шалгарч “TOKYO 2020” Олимпийн наадмын эрхээ авлаа. Ийнхүү Монголын буудлагын тамирчдын дөрөв дахь Олимпийн эрхийг авч чадлаа.
Энэ дашрамд түүний дасгалжуулагч МУГД Л.Ундралбат болон 7 дахь удаагаа олимпийн наадамд оролцох эрхээ авсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаадаа баяр хүргэе.
Эх сурвалж: МОНГОЛЫН БУУДЛАГА СПОРТЫН ХОЛБОО