ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллалаа

2019 оны 11-р сарын 08 өдөр, 11 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_3736

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Хэнтий, Сүхбаатар аймгийн Мал аж ахуйн салбарын  2019-2020 оны  өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэсгийг хуралдуулав. Хуралд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба,Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, аймгуудын Засаг даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Хэнтий, Сүхбаатар аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.391,7 хувь байна

Хэнтий аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 8.9 мянган малчин өрхөд 5.1 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 8.9 сая толгой мал өвөлжихөөр өвөлжилтийн бэлтгэлийг 91.7 хувьтай хангаад байна. Тодруулбал Хэнтий аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл  хангасан ерөнхий дүнгээр  малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 86.8 хувь, аймгийн аюулгүй нөөц бүрдүүлэлт 111.1 хувь, сумдын аюулгүй нөөц бүрдүүлэлт 73.7 хувь, худгийн бэлэн байдал 92.3 хувь, малын усан хангамж 92.1 хувь, хашаа бууцны хангамж 92.2 хувь, өрхийн өвөлжилтийн бэлтгэл 92.2 хувь, аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангасан ерөнхий дүн 91.7 хувьтай байна.

 Сүхбаатар аймаг байгалийн хадлан бэлтгэх техникийн засвар үйлчилгээг бүрэн хангуулах ажлыг аймгийн хэмжээгээр зохион байгуулснаар 7 суманд хадлангийн 47 хэсэг салаа, 173 машин техник, тоног төхөөрөмж, 210 хүн байгалийн хадлан бэлтгэх ажилд оролцсон. Үүний үр дүнд аймгийн хэмжээгээр 14490 тн өвсийг хадаж бэлтгэсэн. Энэ онд аймгийн аюулаас хамгаалах нөөцөд 480 тн өвс, 20 тн тэжээл, сумдын аюулаас хамгаалах нөөцөд 1050 тн өвс, 155 тн тэжээлийг сум бүр нөөцийнхөө агуулах, хашаанд нөөц бүрдүүлээд байна. Малчид, иргэд 11760.7 тн өвс, 525.0 тн ногоон тэжээл, 2030 тн үйлдвэрийн тэжээл, 453 тн гар тэжээл, 15495 тн давс, хужир шүү бэлтгэсэн. Сүхбаатар аймаг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 81.3 хувьтай хангаад байна.

Хилийн зурваст Хэнтий аймгийн 9,8 мянган, Сүхбаатар аймгийн 230.7 мянган мал  отроор өвөлжинө

Хэнтий аймгаас Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт 5 сумын 28 өрхийн 34,0 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 6 сумын 183 өрхийн 153,8 мянган толгой мал, Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт 3 сумын 334 өрхийн 194,8 мянган толгой мал, Хилийн зурвас бүс нутагт 2 сумын 64 өрхийн 9,8 мянган толгой мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 7 сумын 629 өрхийн 213.6 мянган толгой мал, нийт 1238 өрхийн 606.1 мянган толгой мал тус тус отроор өвөлжинө.

 Сүхбаатар аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 300 тн өвс, 50 тн тэжээл, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд сум бүр 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх даалгаврыг сумдад өгсөн. 2019-2020 онд аймгийн хэмжээгээр 13 сумын 67 багийн 4522 хот айлын 7986 малчин өрхийн 4276.4 мянган толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гараад байна. Үүнээс сум орон нутагтаа 6398 малчин өрхийн 3347.0 мянган толгой мал, өөрийн аймгийн өөр сумын нутагт 1094 өрхийн 579.2 мянган толгой мал, хилийн зурваст 322 өрхийн 230.7 мянган мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 57 өрхийн 40.7 мянган мал, Өөр аймгийн нутаг буюу Дорнод аймгийн Матад, Хэнтий аймгийн Баянхутаг, Баян-Овоо, Галшар сумдын нутагт 115 өрхийн 78.8 мянган мал тус тус өвөлжинө. Сүхбаатар аймгийн нийт нутгийн 20.6 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой, тодорхой тооны мал гаднаас отроор оруулах бэлчээрийн нөөцтэй байна.

Сүхбаатар аймагт адуу, үхрийн мах 5000-5500 төгрөгийн үнэтэй байна

 Сүхбаатар аймагт  3 үйлдвэр, цех, 3  аж ахуйн нэгж, хоршоо, 25 иргэн мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 10 дугаар сарын байдлаар 23 тн тэмээний мах, 2222 тн адууны мах, 3212 тн үхрийн мах, 1602 тн хонины мах, 1614 тн ямааны мах нийт аймгийн хэмжээнд  8673 тн мах бэлтгэж зах зээлд худалдан борлуулсан байна. Дээрх үйлдвэр, цех, хоршоодын үйлдвэрийн хүчин чадлыг судлахад дунджаар хоногт 50-100 бод, 200-300 бог нядлах хүчин чадалтай, үнийн хувьд  адуу, үхрийн мах нэг кг нь  тус бүр 5000-5500 төгрөг, хонь, ямааны мах 4000-4500 төгрөгийн үнэтэй байна.

  

Хэнтий аймаг 66 худаг гаргаж 165,0 мянган га бэлчээрийн талбай усжуулжээ

 2019 онд Хэнтий аймагт улсын төсвийн 92,0 сая төгрөгийн хөрөнгөөр 4 гүн өрмийн худаг, Орон нутгийн төсвийн 135,5 сая төгрөгийн хөрөнгөөр 18 гүн өрмийн худаг, Гадаадын төсөл, хөтөлбөрийн 123,6 сая төгрөгийн хөрөнгөөр 6 гүн өрмийн худаг, малчдын 114,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 38 худаг, нийт 66 худаг шинээр гаргаснаар 165,0 мянган га бэлчээрийн талбайг усжуулаад байна.

Сүхбаатар аймгийн ХХААГ-аас өвс тэжээлийн нөөц бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, өвөлжөө хаваржааг чөлөөлөх,  эрчимжсэн мал аж ахуйд дэмжлэг үзүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг өрхийн болон ЖДҮ-ийн тоног төхөөрөмжөөр дэмжих,  аймгуудын хилийн цэсийг тогтоох саналыг ХХААХҮ-ийн дэд сайд уламжилсан юм.

Хэнтий аймгийн ХХААГ-аас оторлож буй малчин өрхийн мал сүргийн эрүүл мэндийн үзлэг, тарилга туулгад хамруулах, отор нүүдэл хийж буй иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг хөндсөн юм.

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Өвс тэжээлийн бэлтгэлийг нэмэгдүүлэх, отор нүүдлээр ирсэн малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, мал сүргийг эрүүл мэндийн үзлэг тарилга туулгад хамруулах эсэхэд орон нутаг хяналт тавих, цагдаагийн байгууллага хэв журмыг сахиулах, нийслэлд зохион байгуулагдах “Идэш” арга хэмжээнд оролцох, аймгууд махны дотоодын хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов.

 ХХААХҮ-ийн  дэд сайд Ж.Сауле 11-р сарын 6,7,8 нд Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймаг ажилласан бол маргааш Дорнод аймагт ажиллах юм.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх