Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амь насаа алджээ

2019 оны 11-р сарын 07 өдөр, 11 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osol

2019.11.06-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 326 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 212-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2,  орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2019.11.06-ны өдөр 08:13  цагийн орчимд  БЗД-ийн 13 дугаар хороо … байрны гаражийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч автомашинаа гаражаас гарган, гаражийн хаалгаа хаах үйлдэл хийх үед автомашин хойш өнхөрч жолооч Б мөргөж, нас барсан

2019.11.06-ны өдрийн 13:15 цагийн орчимд СХД-ийн 27 дугаар хороо Үйлдвэрчний гудамж, СХД-ийн эмнэлгийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч Ц нь, явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай, эмэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироосон.

2019.11.06-ны өдрийн 09:05 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг, асфалтан замд  Land маркийн автомашин онхолдож, зорчигч 44 настай, эмэгтэй О нас барсан

2019.11.06-ны өдрийн 17:00 цагийн орчимд Төв аймаг Аргалант сум Хөшөөт 2-р баг асфалтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 54 настай, эрэгтэй О нас  барсан.

 Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн  урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх