Оросын соёлын баярыг Өмнөговь аймагт зохион байгуулна

2019 оны 11-р сарын 04 өдөр, 13 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2019, Халхын голд зөвлөлт Монголын цэргийн байгуулсан ялалтын 80 жилийн ойн хүрээнд 11-р сарын 01-03-ны өдрүүдэд Баянхонгор, Төв, Дундговь Өмнөговь аймгуудын орос хэлний багш сурагчдын дунд Оросын соёлын баяр зохион байгуулагдахаар төлөвлөж өнөөдөр зохион байгуулагч талууд уулзлаа. Уулзалтад ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Амгалан Ринчинович Базархандаев, аймгийн ИТХ-н дарга Х.Сугир болон бусад албаны хүмүүс оролцлоо. Баярын арга хэмжээний үеэр 12-р ангийн хүүхдүүдийн дунд Орос хэлний олимпиад,”Шилдэг Орос хэлний багш” уралдаан, Орос дуу шүлгийн уралдаан, сургуулиудын захирал менежер, орос хэлний багш, төгсөх ангийн сурагчдад зориулсан семинар тус тус зохион байгуулна. Олимпиадын ялагчаар тодорсон сурагчдад ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах эрхийн бичгээр шагнах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх