Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлжээ

2019 оны 11-р сарын 04 өдөр, 10 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zam

2019.11.02-03-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 618 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 462-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж бэртсэний 1 хүүхэд, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -5 хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.11.03-ны өдрийн 20:10 цагийн орчимд БЗД-ийн 19 дүгээр хороо Алтан Өлгийн гудамж “Мөнгөн булган” хүнсний дэлгүүрийн баруун урд замд Тoyota Cresta маркийн автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам дээр автомашины дугуй сольж байсан 49 настай, эрэгтэй Д-г мөргөж амь  насын хохироосон.

2019.11.03-ны өдрийн 00:26 цагийн орчимд БЗД-ийн 5 дугаар хороо Б.Доржийн гудамж “Эрдэнэ зоо транс” ХХК-ны урд замд Кia Fronter маркийн автомашины жолооч нь Ц нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Б-г  мөргөж амь насын хохироосон.

Өнөөдрөөс эхлэн сурагчдын улирлын амралт дуусаж нийт сурагчид хичээл сургуульдаа явж эхэлсэн тул эцэг, эх, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх