Монгол Улсын хэвлэл мэдээлэл, соёл урлагийн салбарт 30 гаруй жил тасралтгүй ажиллаж ирсэн Нийслэлийн Багануур дүүргийн Соёлын ордны захирал МУСТА Ш.Ганцэцэг хэвлийн гялтангийн хорт хавдар оноштойгоор сүүлийн хэдэн жил эмчилгээ хийлгэн эдгэхийн төлөө тэмцэж байгаа билээ.
Тэрээр 11 дүгээр сарын 20-нд Өмнөд Солонгос Улсад эмчилгээнд явж, цаг алдахгүй эмчлүүлэх шаардлагатай болсон тул Нийслэлийн Соёл, урлагийн салбарынхан болон сайхан сэтгэлт та бүхнийг тусламжийн гараа сунгахыг уриалж байна.