Стресст өртөж асуудал юу болохыг тодорхойлсны дараа стрессийг удирдах эсвэл багасгах явдал юм. Стрессийг удирдах чадвартай болно гэдэг нь өөрийн онцлогийг мэдэж, өөрийн эрүүл бус эрсдэлтэй зан үйлээ өөрчлөх том алхам хийх явдал юм.
Стрессээ эрүүл бус эрсдэлтэй зан үйлээр тайлдаг эсэхээ тодорхойл.
- Архи уудаг уу?
- Тамхи татдаг уу?
- Их иддэг үү?
- Эдгээр нь таны хувьд хэвшсэн зан үйл үү? Эсвэл тухайн нөхцөлд үзүүлсэн зан үйл үү?
- Та стресст өртсөн, сэтгэл санааны дарамттай үедээ эрүүл бус сонголт хийдэг үү?
Хэрвээ та “тийм” гэж хариулсан бол энэ эрүүл мэндэд эрсдэлтэй зан үйлээ өөрчлөөрэй.
ҮҮНИЙ ТУЛД:
- Цагаа үр дүнтэй төлөвлө. Ажлаа хамгийн чухал, ач холбогдолтойгоос нь эхлэн эрэмбэлэн гүйцэтгэ. Том ажлаа жижиг хэсгүүдэд хуваа. Юм болгоныг чаддаг байх албагүй. Алхам алхамаар урагшил.
- Өөртөө анхаарал тавь. Эрүүл зөв хооллож, хангалттай шингэн уу. Сайн унтаж амар. Нойргүй удаан явахад цочромтгой, уцаартай болдог. Ажлаа хийж байх үедээ тогтмол завсарлаж бай. Ингэснээр бие сэргэж, ажлын бүтээмж сайжирна. Өөртөө тогтмол цаг гаргаж хоббигоо хөгжүүл. Өдөр бүр дор хаяж 30 минут идэвхитэй дасгал хөдөлгөөн хий. Таныг амраах, тайвшруулах спорт, дасгал, бясалгал, хөгжим ямар нэгэн зүйлсийг олж, хэрэгжүүл. Амралтаа тогтмол ав.
- Гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа холбоотой бай. Ажлын байран дээр ажлаа л хий. Бусад цагт гэр бүлтэйгээ өнгөрүүл. Хамт олныхоо зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, нийгмийн идэвхитэй бай. Найз нөхөд, хамт ажиллагсаддаа итгэдэг бол асуудлаа тэдэнтэйгээ ярь.
- Эерэг хандлагаа нэмэгдүүл. Өөрийгөө ямагт сайн сайхнаар төсөөл. Бусдын сайн сайхан зүйлийг нь эхэлж хар. Сөрөг бодлын эсрэг сөр.
- Стрессээ тайлж сур. Үүнд амьсгалын дасгал хийж болно. Мөн массажинд явах эсвэл дуртай хөгжмөө сонссон ч болно.
Сэтгэлээр унаж гутарч, сэтгэлийн дарамттай байгаа бол та өрхийн эмчийн хандаж зөвлөгөө аваарай.