ДЭЛЭГИЙН ХҮҮХЭН /1947-2019/
Монгол Улсын Гавьяат малчин, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн доктор, профессор, хошой Алтан гадас одонт Дэлэгийн Хүүхэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр таалал төгслөө.
Хөх хиа овогт Д.Хүүхэн 1947 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд эцэг Ш.Арван, эх Төмөрсүх нарын хүү болон мэндэлжээ. 1955-1959 онд бага сургуульд суралцан төгсөж 1959 онд “Галбын хөгжил” нэгдэлд тэмээ маллажээ.
Д.Хүүхэн 1963-1990 онд жил бүр 372-503 тэмээ маллан 1975, 1981, 1983, 1988, 2006 онуудад Аймгийн аварга малчин цолыг 5 удаа, сумын аварга малчин цолыг 8 удаа, мөн сумын 9 алдартан цол өргөмжлөл тус тус хүртжээ.
Тэрэээр 1990 оноос Өлгий хийдийн даа лам Дамбаренчин гуайд шавь орж тангад ном сурчээ. Ийнхүү олон түмэндээ буян бодож хурал маань хурах, Энэтхэгийн их лам Ренбуучигээс ном айлтгах эрхтэй болж сүсэгтэн олонд залагдан “Хүүхэн лам” хэмээн хүндлэгджээ.
2012-2016 онд Ханбогд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж сум орон нутгийн хөгжил дэвшил, ирээдүйн бодлого төлөвлөлтөд оюуны үнэтэй хувь нэмрээ оруулж байлаа.
Д.Хүүхэний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол улсын гавьяат малчин, хошой Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Жуух бичиг, Хөдөө аж ахуйн Тэргүүний ажилтан цол тэмдгээр /хошой/ Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн медаль, Ханбогд сумын “Хүндэт иргэн” цол тэмдгээр тус тус шагнажээ.
Монгол улсын гавьяат малчин Дэлэгийн Хүүхэний эгэл даруу, хүнлэг, ажилсаг, үнэнч шударга, бурханлаг дүр төрх бид бүхний сэтгэлд үүрд мөнх дурсагдан үлдэх болно.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
1959 онд 4-р анги төгссөн хамт олон, М.Дамдинсүрэн, О.Нямсүрэн, О.Ишиг, Д.Аюуш, М.Хоньхүү, Д.Жигжидмаа, С.Хүү, Н.Буд, Д.Нэргүй, Н.Бужиг, С.Чулуунбат, Ө.Цэгмэд, Ж.Буд
Эмгэнэл
2019 оны 11-р сарын 01 өдөр, 11 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Сайхан өвөө минь үнэхээр их санжн❤️