“Таван толгой” ХХК-ийн байранд гал гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн хоёрдугаар шугамын хоёрдугаар хатаах хэсэгт шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 19.15 цагт хүлээн авчээ. Энэ дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 8 км замыг туулан, 19.25 цагт очиж, 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр гурван тонн шахмал түлш шатсан ажээ.
“Таван толгой” ХХК-ийн байранд гал гарч, гурван тонн түлш шатжээ
2019 оны 10-р сарын 31 өдөр, 10 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
