Тахианы шарсан гуя

2019 оны 10-р сарын 30 өдөр, 13 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
chicken-leg-300x224

Орц: 2 хүн

  • Тахианы гуя 2 ш
  • Нунтаг сармис
  • Хатаасан розмарин
  • Хатаасан ногоон ургамлуудын холимог
  • Нунтаг улаан перец
  • Хэрчсэн сонгино
  • Давс, оливын тос

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. Тахианы гуяыг хүйтэн усаар угаагаад сэврээнэ. Тахианы гуяыг 4 хэсэг байхаар дутуу зүсэлтүүд хийж өгнө.
  2. Хатаасан ногоон ургамлын хольц болон бусад амтлагчуудаа нийлүүлж хутгана. Халуун амтлагчаа өөрийн сонголтоор нэмж болно.
  3. Тахианы махыг амтлагч хольцоор жигд түрхэж өгөөд шарах шүүгээний тэвшинд тавина. Тахиан дээгүүр оливын тос шүршиж 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 35-40 минут шарж бэлэн болгоно.
  4. Тахианы махны шүүс бүрэн гарч дууссанаар болсон эсэхийг мэдэхээс гадна гуяыг жижиг зүссэнээр болц нь түргэн, амттай үзэмж сайтай болно. Дурын ногоогоор хачирлаж болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх