Түүхий нүүрс хэрэглэсэн, тээвэрлэсэн зөрчил буурахгүй байна

2019 оны 10-р сарын 30 өдөр, 11 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuurs

Нийслэлийн засаг даргын 2019 оны А/1118 дугаартай захирамжийн хүрээнд Тээврийн цагдаагийн алба хаагчид нийслэлийн 6 дүүрэгт 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна. Өчигдөр буюу 2019.10.29-ний өдөр тус албаны алба хаагчид түүхий нүүрс тээвэрлэж явсан 5 зөрчлийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатууллаа.

Мөн ЧД-ийн 19 дүгээр хорооны иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлсэн байна.

Иймд иргэд та бүхнийг түүхий нүүрс хэрэглэж, тээвэрлэхгүй байхыг зөвлөж байна.

73166316_1511881485619269_3931596278026207232_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх